Мэргэжилдээ дадлагажин цагаарсан нэвтрүүлэгч Баясгалан

бэлтгэгч:Chinakrl үзсэн тоо: бэлтгэсэн цаг:18/05/29

 

 

Сайхан бүхний эхлэл шинэ өглөө байдаг бол сайнаар эхлүүлэх хүн нь бид өөрөө байдаг. Чөлөөт ажил хөдөлмөрийг хөөцөлдсөн эрин үед өглөө бүр зөвхөн өөрийнхөө төлөө биш бусдад цаг уурын урьдчилсан мэдээг хамгийн түрүүнд сонсгох гэж үргэлж цаг минуттай уралдан секунт тоолж ажилдаг радиогийн нэвтрүүлэгчдийн өдөр бүхний ажлын эхлэл билээ. Тэр дундаас радиогийн нэгэн нэвтрүүлэгч эгэл борогжуун ажилдаа ээлжийн амралт, долоо хоногийн амралт гэж байхгүй жилийн 365 хоногт өглөө болгон 5 цагт босож цаг уурын мэдээг дамжуулах гээд аагим халуун, хахир хүйтэн, салхи бороог сөрж хоолтой хоолгүй ажил гэж тэмүүлдэг. Нэн бороо цас, салхи шуургатай өдөр болход хэчинээн их сэтгэл зовж, түргэн шиг цаг уурын мэдээгээ шингээж, малчин тариачин, ажилчин түмэнд дамжуулан сонсгоё гэж яардаг нэгэн бол Хөлөнбуйр хотын Радио телевиз хорооны нэвтрүүлэгч, хөтлөгч Баясгалан юм.
Баясгалан Шинэ барга баруун хошууны Адуунчулуу сум одоогийн Архашаат -д төрж өсөж, хархан багаасаа дуу шүлэг, зурагт авъяастай тэрбээр их сургуулиа төгсөөд Шинэ барга баруун хошууны Радио телевиз хороонд ажиллаж, 12 жилийн ажлын туршлагатай хашир нэвтрүүлэгч болжээ. 2006 оны 8-р сарын 26-ны өдрийн үдийн өмнө 11 цагт ӨМ-ын хил дагуу хорин гурван хошуу шианы доторхи анхны тоочилсон радио эхлэн нэвтрүүлхэд Шинэ барга баруун хошууны Радиогийн шууд нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажилласан гэх. Анх ажилд орход хороон дарга нь радио телевиз бол хамгийн эрт байгуулагдсан зуучлуурын нэг, тухайн үед цэрэг дайнд хэрэглэгдэж байсан бол одоо ч гэсэн цагыг чанд баримталж, хагас цэрэгжлийн маягаар ажиллаж, утсаа 24 цагт нээлттэй байлгах хэрэгтэй гэж чанга захисныг бат цээжлэн гарамгайлан хөдөлмөрлөжээ. Одоо Хөлөнбуйр хотын радио телевиз хорооны цаг уурын мэдээ, “Улаа өртөө“ шууд нэвтрүүлэг, Хөлөнбуйрын дамжуулах нэвтрүүлэг, орон нутгийн сонин мэдээ, сонин мэдээний шууд нэвтрүүлгийн нэвтрүүлэгч, хөтлөгчөөр ажиллаж буй. Баясгалан нэгд цагаарч олонд мэргэжих ажлын шаардлагаар өөрийгөө чанга шаардаж, нэвтрүүлэгч, сурвалжлагч, найруулагч, машин техник зэрэг ажлыг хийж, Шинэ барга баруун хошууны Радио телевиз хороо, Хөлөнбуйр хотын Радио телевиз хороонд нэвтрүүлэгч, хөтлөгчөөр 12 жил ажиллахдаа гурван жилд дараалан Шинэ барга баруун хошууны сонин мэдээний тэргүүний ажилтнаар үнэлэгдэж, түүний шингээн үйлдсэн уран бүтээл нь орон хот хошууны Радио телевизийн уран бүтээлийн нэгдүгээр зэрэглэлийн шагналыг хүртэж иржээ. Тэр бас ӨМ-ын өдрийн сонины онц урьсан чимээлэгч.
2013 оны 4-р сарын 23-ны өдрөөс эхлэн Хөлөнбуйрын Радио телевиз хороонд ажиллаж мөн ч цаг уурын мэдээ, сонин мэдээний тусгай нэвтрүүлгийн ажлаас эхэлж, 5 жилийн нүүрийг үзэж буй. Хөлөнбуйрын Радио телевиз хороонд таван жил ажиллахдаа дутуу нойртой, ханиад томуу туссан ч ажлаа цагтаа биелүүлэх гэж өвлийн хахир хүйтэн, зуны аяанга бороотой өглөө ч ээлжтэй л бол ажилдаа нэг секунд ч хожигдолгүй ажилдаг. Мөн ч оройн жижүүртэй бол шөнийн 23 цагт тогтсон цагтаа бүх ажлаа дуусгадаг. Эдгээр ажил нь нэгэнтээ түүний амьдрал ажлынхан зуршил нь болжээ.
Нэг удаа тэрбээр ханиад томуун хүндэрч ажлаасаа чөлөө гуйж гэртээ харьж амарчээ. Тэр уусан эмнийхээ хүчинд дийлэгдэн нам унтачихжээ гэнэт цочин сэрээд цагаа харсан чинь тав болчихсон байв. Тэрбээр ханиаднаас болж толгойгоо ч даахгүй хамаг бие нь өвдөж байсан ч шүдээ зуун босоод хувцаслаж ажил уруугаа гүйгээрээ орход конторыхон нь бүгдээрээ түүнийг цочисон харцаар хархад тэр өөрийгөө өглөө, оройгоо эндүүрснээ дөнгөж мэдэж гэх. Баясгалан үргэлж өөрийгөө чагнаж, шаардаж ажилдаа мэрийдгээс өөрийгөө үе үе цочоох асуудал нэг биш удаа гаргасан гэх. Ажил мэргэжлийнхээ зуршлаасаа болж, заримдаа ээлж нь биш байсан ч өглөө эрт хүнээс өмнө хороондоо гүйгээд очидог удаа олон тохиолддог гэх. Амьдралын өрсөлдөөнд тэвчээртэй, хөдөлмөрч хүмүүс ялдаг. Радио телевиз хорооныхоо хамт олонтойгоо
“Дуугарвал дуу нэгтэй, дугтарвал хүч нэгтэй” гэх уриан доор гавшгайлан ажиллаж, ард олондоо хамгийн шинэ мэдээ мэдээллийг сонирхуулж байдаг нэвтрүүлэгч хөтлөгч нар минь үнэхээр хөдөлмөрч хүмүүс билээ. Хэрвээ үргэлж сайхан бүхнийг бүтээж чадвал сайхан бүхэн чамруу инээмсэглэн тэмүүлэх болно гэж сэтгэлдээ бат итгэж явдаг Баясгалан ах минь ч тэдний нэг, нэгд цагаарч олонд мэргэшсэн нэвтрүүлэгч билээ.
Сайхан бүхний эхлэл шинэ өглөө байдаг бол сайнаар эхлүүлэх хүн нь бид өөрөө байдаг....

 

 

Сурвалжлагч:Шархүү

Найруулагч:Ганаа