Өвөр Монгол залуу Гран При шагналын эзэн болов

бэлтгэгч:Chinakrl 来源 mongol.cri.cn үзсэн тоо: бэлтгэсэн цаг:19/06/20

 

    6-р сарын 12-16-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор анх удаа зохион байгуулсан Азийн ардын урлагийн их наадам амжилттай болж өнгөрлээ. Тус наадамд Монгол улсын 21 аймаг, 9 дүүргээс 1500 гаруй уран бүтээлч, Азийн 12 орноос 200 гаруй уран бүтээлч ардын дуу, ардын хөгжим, язгуур урлаг, зан үйл, ардын бүжиг зэрэг төрлөөр өрсөлдсөн бөгөөд ӨМӨЗО-ны залуу уран бүтээлч Атгаа авьяас чадвараа уралдуулж, язгуур урлагийн чуулгын гоцлол төрлийн 1-р байранд шалгарч, Гран При шагнал хүртсэн байна.


   Атгаа 1985 онд ӨМӨЗО-ны Улаанхад хотын Хишигтэн хошуунд төрсөн. ӨМӨЗО-ны хөөмэйн урлагийн нийгэмлэгийн гишүүн, Олон улсын хөөмэйн урлагийн нийгэмлэгийн гишүүн бөгөөд одоо ӨМӨЗО-ны Улаанхадын дээд сургуульд хөөмэйн мэргэжлийн багшаар ажиллаж байгаа юм.